Бензин хэмнэх 10 арга
Доорхи зөвлөгөөг бүгдийг нь өөрийн машиндаа хэрэгжүүлбэл та бараг 700-800 төгрөгөөр нэг литр бензин авсантай адилхан болох юм.
1. Агаар шүүгчээ соль
Барагцаагаар Монголд явж байгаа 4 машины 2 нь агаар шүүгчээ солих шаардлагатай болсон байдаг. Цэвэрхэн агаар шүүгч машины бензин зарцуулалтыг 10 хувь хүртэл хэмнэх болно.
Хэмнэлт: 1 литрт 150 төгрөг хүртэл *
* - Нэг литрыг 1500 төгрөгөөр бодсон болно.
2. Тэнхлэгээ тэгшил
Тэнхлэг тохиргоо тэгшлэлт зөвхөн дугуйг хурдан элэгдүүлхээс гадна таны машины хөдөлгүүрийг мөн хүчлүүлдэг гэдгийг санаарай. Мөн л 10 хувь хүртэл та хэмнэх болно.
Хэмнэлт: 1 литрт 150 төгрөг хүртэл
3. Үйлчилгээ хийлгэ
Таны хамгийн сүүлийн үйлчилгээ хэзээ вэ? Цаг тухайд нь зөв үйлчилгээ хийлгэсэн машин 4 хувь хүртэл бензин хэмнэдэг.
Хэмнэлт: 1 литрт 60 төгрөг хүртэл
4. Дугуйн хээгээ тэнцүүл
Монголд буй 4 машины 2-нь дугуйн хийн зөрүүтэй, сул явдаг байна. 2.8 хувь хүртэл хэмнэх.
Хэмнэлт: 1 литрт 42 төгрөг хүртэл
5. Бензиний тагаа шалга
Итгэнүү байнуу өөрөө мэд. Нийт машины 17 хувь нь эвдэрсэн бензины тагтай явдаг гэнэ. Энэ нь бензин ууршихад нөлөөлдөг байна.
Хэмнэлт: 1 литрт 15 төгрөг хүртэл
6. Цонхоо хаа
Гадаа учиргүй халаагүй бол цонхоо хаагаад явахад таны бензин зарцуулалтанд нөлөөлөх болно. Онгорхой цонх нь машиныг хүндрүүлж өгдөг байна. Мэдээж түгжрэл дунд цонхоо хаавал бензин идэлт багасна гэж ойлгож болохгүй.
7. Тайван яв
Наашаа цаашаа, огцом огцом явах нь машины бензин зарцуулалтанд нөлөөлнө.
Хэмнэлт: 1 литрт 400 төгрөг хүртэл
8. Тоормоз бага гишгэ
Байнга хөлөө тормоз дээр гишгэдэг хүмүүс олон байдаг, ялангуяа түгжрэлд ч юмуу, зогсож байх үедээ гишгэсээр байдаг хүмүүс олон байдаг. Тоормоз нь педалаа дуусгаад зогсохгүй, бензин идэлтэнд ихээхэн нөлөөлдөг байна.
Хэмнэлт: 1 литрт 200 төгрөг хүртэл
9. Хөнгөхөн болго
Машинд нэмэгдсэн 50 кг тутам бензин зарцуулалтанд 1-2 хувь нэмж байдаг. Зайлшгүй хэрэгтэйгээс бусад бүх зүйлсийг гэртээ үлдээ.
Хэмнэлт: 1 литрт 50-100 төгрөг. (50 кг авсан гэж үзэхэд)
10. Аеродинамикаа янзал
Машин чөлөөтэй салхины эсэргүүцэлтэй тулгарахад нь саад болж буй зүйлс буюу арын спойлэр буюу далавч, дээд тэвш, дээд гэрэл зэрэг тус машиндаа байнга хэрэглэдэггүй зүйлсээ бүгдийг нь ав.
Хэмнэлт: 1 литрт 50 төгрөг